| | USD/MNT 0₮

76-ааг нэмэх үү? 152-ыг хасах уу?

    Төрийн ордонд залрагсдын сонгуулийн өмнөх “Бие халаалт”-ын жил талдаа орох гэж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д байгаа. Үйлдлийн зувчууранд “Сонгуулийн тухай хууль”-ндаа өөрчлөлт оруулж дараагийн сонгуульд олонх суудал авах тооцоолол нь ч эрх барьж буй намд байгаа нь ойлгомтой.

    Ирэх намар сонгууль явуулах тухай нэг хэсэг шуугисан. Жижиг намуудын хувьд, иргэдийн дунд хардлага ихээр төрж МАН-ыг ажигласаар байсан нь үнэн. Ийм тохиолдол болох нэг зураглал харагдсан.

    МАН парламентаа татан буулгаад иргэдийн бухимдлыг намжаан, “Одоо бид дахин парламент бүрдүүлэх шаардлагатай” хэмээн учир зүггүй түргэвчилсэн “Санал асуулгын фронт” хөдөлгөж өөрийн намд боломжтой хувилбарыг үүсгэх тохироо яригдаж байсан ч үүнийг сонгогчид үгүйсгэх өнгө аяс нийгэмд давамгайлсан. Энэ ч худлаа явган яриа шахуу юм болж ямартаа ч ирэх жил сонгууль болохоор болсон.

     1990 оны ардын хурлуудаас сонгогдсон 430 орчим депутат бүхий АИХ-аас намуудын суудлын мандатын хувиар нэр дэвшүүлснийг нягтлан батламжилсан анхны байнгын парламент Улсын бага хурал бүрдэж байсан түүх бий.

      Тэр бага хурал хоёр жил хууль тогтоох дээд байгууллагын үүргээ гарамгай биелүүлж эдүгээх Үндсэн хуулийн эх төсөл боловсруулсан маш чадварлаг ажилласныг иргэд мэднэ. Энэ хурлыг 36 настай математикийн багш Р.Гончигдорж залж улс төр, эдийн засаг, нийгмийг шинэ нөхцөлд авч явах 27 том хуулийг баталсан байдаг. Бага хурал 50 гишүүнтэй байж, жендэрийн хамаарал гээгүй сонгогдсон тул хоёрхон эмэгтэй гишүүнтэй байсан нь ч сонин. Тэр үеийн ахмадууд:

1. АИХ тай болж сум, дүүрэг бүрээс ардын төлөөлөл нийт 400 гишүүнтэй дээд танхим

2. АИХ аас дээрх бага хурал лугаа сонгосон хууль тогтоох бага хурал 50 гишүүнтэй доод танхим байх нь дээр гэж санаа оноо ярилцаж байна.

      Ардчиллын бэлгэ тэмдэг С.Зоригийн төрсөн өдөр АН эв нэгдлийн дүр зураг үзүүлж “Лигдэн хааны тамга” лугаа эрээд олдоогүй АН-ын ТАМГА ямартаа ч ил гарч Лу.Гантөмөрийн гарт бат шилжсэн.

    С.Эрдэнэ: АН-ын удирдлагууд нэгнээ хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд нэгдмэл нэг улстөрийн хүчин болж ажиллана. Цаашид бид эв нэгдлээ бэхжүүлж, улс орныхоо өмнө тулгамдаад буй сорилт шалгалтуудыг хамтдаа давах зөвшилцлийн санамж бичиг байгуулж байна хэмээн уян хатан яриа өгч хаврын тэнгэрийг уясааж, жижиг намууд болон иргэдийн тээнэгэлзээнд бүрэн хариулт өгөх шиг боллоо.

    АН-ын гишүүд бага хаадын намын статусаа орхин “Лу.Гантөмөр хаан”-ы гарт бүрэн хураагдав. Энэ нь сайн хэрэг. Эвсэж байж МАН хэмээх их хүчний эсрэг сонгуульдах нь зүйтэй. Ямартаа ч ирэх оны сонгууль 2012 оны жишгээр явах ба 76-гаа нэмэх үү?, 152-ыг хасах уу? гэдгээ яваандаа шийдэж эхлэх юм. Намууд сонгуульдаа бэлдээд эхэллээ, сонгогчид СОНГОЛТОНДОО бэлдэх цаг ойртсоор байна. Зөв сонголтондоо...

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.