| | USD/MNT 0₮

МОНГОЛХҮҮГИЙН ЭЭЖ С.ЗОРИГИЙГ ГҮТГЭЖ БАЙСАН

Ардчиллын бэлгэ тэмдэг С.Зориг агсны төрсөн өдрөөр Ардчилсан нам нэг тугийн дор нэгдэж эвлэрлийн гараа барилцсан. Түүний нас барсан өдөр болон төрсөн өдрийг улс төрийн хүрээнд ч, ард иргэдийн хувьд ч ямар нэгэн байдлаар эргэн дурсаж, хүндэтгэн өнгөрүүлдэг ч хэрэг илрээгүй. Илрүүлэхгүй байгаа нь маргаан дагуулдаг.

Түүнийг нэгэн цагт гүтгэж явсан хүний тухай цахимд дурджээ. С.Зоригийг цонхоор шээсэн гэж гүтгэсэн хүн нь Монголхүүгийн ээж Цэндсүрэн гэгч ажээ.

1990 оны Ардчилсан хувьсгалд идэвхийлэн оролцож, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч, ДБХ-ийн сайд асан С.Зориг агсантай ойр шадарлан ажиллаж, цаг үеийнхээ түүчээ болсон Б.Янжинлхам гуай:

“...Ийм бүтэцтэй ийм хүмүүстэй нийлээд үр дүнд хүрэхгүй та залуу хүн, ирээдүй байгаа шүү дээ...” гэж Зоригт хэлсэн юм.

Зориг: Сонгууль хаяанд ирчээд хаалга тогшиж байхад та намайг ятгаж, хурал битгий үймүүлээд бай гэж билээ..

           Тэгээд л хурал эхлэхэд улаан дээлтэй нэг сүрхий өвгөн гарч ирээд ардчиллын алтан хараацайнуудаа, нам нам дээрээ хуралдаад даргаа тодруулъя гээд хашгираад байсан хүн нь өнөөх Лоохууз гуай. Тэгээд хурал түр завсарлатал нэг хүүхэн араас: 

-Зориг төрийн ордны цонхоор шээсэн нь үнэн шүү дээ гээд л орилдог юм. Гайхаад эргээд хартал одоо энэ Монголхүүгийн ээж Хандсүрэн байсан. Тэгээд би дараа нь энэ тухай Зоригоос өөрөөс нь асуухад:

-Хүн нээрээ нэгнээ алах болохоор үгээр цусгүй алж чадаж байгаа юм шүү... гэхээс өөр юм хэлээгүй дээ. Үнэхээр С.Зориг ордны цонхоор бие засах тийм муу ёс суртахуунтай хүн биш гэдгийг бид бүгд мэддэг байв. Гэвч тэр хурлаар Хандсүрэн, Лоохууз болон МҮДН-ын  хүмүүс хуйвалдан Зоригийг унагаж, Да.Ганболдыг МҮАН-ын дарга болгосон юм.

Хандсүрэн гэгч нь одоо АНУ-ийн Чикаго-д амьдарч байгаа юм байна. Хүү болох Монголхүү гэх нөхрийг Содномзундуйн Эрдэнээ ч чихрийн цаас шиг нугалж үнгэж сайтар ашиглаж байж дээ. Гүтгэлэг эзнээ онилдог гэж үнэн юм даа.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.