| | USD/MNT 0₮

Н.УЧРАЛ: Албан тушаалтнууд зургадугаар сарын 01-нээс өмнө олон нийтэд мэдээллээ ил болгохгүй бол хариуцлага тооцно

    ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн" ажиллагааны хүрээнд мэдээлэл хийлээ.

   Тэрбээр "Нийт 1745 компани ба хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148,699 ам.дөрвөлжин талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д байрлууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 оны байдлаар 21.9 тэрбум төгрөг болжээ. Түрээсийн орлогоос улсын төсөвт өнгөрсөн оны байдлаар 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Төрийн өмчийн байруудыг бусдад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, төсөв бүрдүүлж буй нь чухал юм. Мөн ТӨК-уудын ТУЗ-ийн талаар Эрдэнэс Тавантолгой, МИАТ, ДЦС гэх мэт томоохон аж аухйн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн. Эрдэнэс Монголын таваас бусад ТУЗ-ийг нь татан буулгасан. Улмаар 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж байна.

ХААДС-ийн зээлийн мэдээлэл нэмэгдэхийн хэрээр үлдэгдэл өсөж байна. 8999 зээлийн мэдээлийг ил тод болгоход 169.9 тэрбум төгрөгийн авлага нэмэгдлээ" гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.