| | USD/MNT 0₮

С.БЯМБАЦОГТ: Монгол жолооч нар Польш руу тээвэр хийх боломжтой боллоо

      БНПУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь айлчлал өнөөдөр эхэллээ. Тус айлчлалтай холбоотойгоор хийсэн хэлэлцээрийн үр дүнг Зам тээвэр, хөгжлийн яамны сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр "Польш улс Европ тивийн зүүн үүд хаалга. Тэр ч утгаараа манай улсын тээвэрчид БНПУ-руу тээвэр хийх боломж бүрдлээ. Урьд нь тээвэр явдаг байсан л даа. ОХУ, Беларус зэрэг улс тээвэр хийж манай улсад ирдэг байсан бол, манай улсын тээвэрчдэд боломж бүрдлээ. Тээвэр хийж буй бараанд жимс жимсгэнэ, барилгын материал, савалсан бүтээгэдэхүүнүүд ихээр орж ирдэг. Энэ бүхнийг Монгол тээвэрчид маань тээвэрлэх боломжтой боллоо" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.