| | USD/MNT 0₮

ДАЙЧИН ХОСЫН БУЛШ

   Археологичид Сибирээс эртний дайчин хосын агуулж байсан 2500 жилийн настай булш олжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар тэд хоёулаа 30 гаруй насандаа нас барсан бөгөөд шинэ төрсөн хүүхэд, өндөр настай үйлчлэгч эмэгтэйн хамт оршуулсан гэж үздэг. Хосуудыг эхнэр, нөхөр гэж таамаглаж байгаа бол өндөр настай эмэгтэй 60 гаруй насандаа нас барсан тэдний үйлчлэгч байж магадгүй юм. Талийгаачийн махыг мэрэгч амьтад идсэнээс болж хүүхдийн шарилын үлдэгдэл булшинд тарсан байв. Эртний дайчин хосууд 2200 жилийн өмнө орчин үеийн Оросын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан скифийн соёл иргэншлийн талаар маш сонирхолтой шинэ нууцуудыг нээж магадгүй юм.

 

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.