| | USD/MNT 0₮
Засгийн газар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг холбогдох сайд нар мэдээлэл хийж танилцуулж байна.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа "2022 оны байдлаар төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байна. Тоон мэдээллээс харахад, төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшлийнхээс 400 мянга орчим төгрөгөөр бага байдаг. Цалин хангамжийн хувьд төрийн үйлчилгээний алба хаагчид хамгийн их бухимдалтай байгаа. Цалингийн хэмжээ харилцан адилгүй байна. Жишээлбэл, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэхээр энэ дундаа соёлын салбарын цалин нь хамгий бага байгаа юм. Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримталж байна. Тэгэхээр цалинг нэмэх нь зүйтэй гэж үзээд тооцоо судалгаагаа хийж байна.
Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол Монгол Улсын 225 мянган төрийн албан хаагчаас гадна төрийн өмчит компанийн 75 мянган албан хаагч, нийт 300 мянган буюу нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 26 хувь нь төртэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхэлж байна. Төсвийн тодотголоор нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээ дотроо эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ" гэв.