| | USD/MNT 0₮

Ч.Маралмаад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг ХЭВЭЭР үлдээлээ

    Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. Харин уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал нь өнгөрөгч тавдугаар сарын 9-ны өдөр болох байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин өнөөдөр шүүх түүний гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

    Сануулахад, Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.



Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.