| | USD/MNT 0₮

"Scholarship Road-2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “SCHOLARSHIP ROAD-2023” зам тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “SCHOLARSHIP ROAD-2023” зам тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн оюутан, залууст зам, тээврийн салбарт хамгийн их эрэлттэй мэргэжлээр гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломж, нээлттэй ажлын байр, тэтгэлэгт хамрагдах журам, эсээ бичих арга зүйн талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгчээ. Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож, тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулав. SCHOLARSHIP ROAD 2023" зам тээврийн салбарын боловсролын энэхүү үзэсгэлэнд 2000 гаруй оюутн сурагч сонирхон оролцжээ.
 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.