| | USD/MNT 0₮

ЦЕГ: Цэцэрлэгийн хүүхдэд багш нь гар хүрсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цэцэрлэгийн хүүхдэд багш нь гар хүрсэн байж болзошгүй хэргийг шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт "Багш нь миний хүүгийн биед халдсан байна" гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 17-ны өдрийн 19:00 цагт бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. 

Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.