| | USD/MNT 0₮

С.Ганхүү Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулав

Дэлхийн хамгийн өндөр оргил гэгдэх Эверестэд олон улсын хэмжээний мастер С.Ганхүү /2023.05.17/-ны өглөө амжилттай оргилдсон байна. Ингэснээр 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр дээр гарсан Монголын ес дахь уулчин боллоо.

Эверестэд амжилттай оргилдсон С.Ганхүүгийн хувьд оргилд гарах зорилготой багаа ахлан явсан байна.

Түүний хувьд нэгэн ярилцлагадаа "Энэ спорт бол үзэгчгүй спорт. Ууланд явах хобби гол зорилго бол өөрөө өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялан дийлэх юм үүнээс л хамгийн эрч хүч, урам зоригоо авч өөрийгөө цэнэглэдэг. Оргилд нь гарах мөчид ер бусын мэдрэмжийг авна. Уулан дээр амжилттай авирна гэдэг гэртээ эсэн мэнд ирэхийг хэлнэ. Оргил дээр гарна гэдэг амжилтын 50 хувь буцаад амжилттай бууна гэдэг үлдсэн 50 хувь нь юм" хэмээн хэлж байжээ 

 

Эверестэд авирахад хүссэн цагтаа очих боломжгүй бөгөөд цонх нээгдэх үе буюу борооны улирлаас өмнө тавдугаар сарын эхний хэдхэн хоногт авирах боломж бүрддэг байна. Энэ богино цонхыг ашиглан манай уулчид дэлхийн дээврийг зориод байгаа юм.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.