| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрч шуурна

    Өнөөдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД хүрч шуурах тул доорх зөвлөмжийг хүргэж байна.

-Аян замд гарахгүй байх

-Зайлшгүй хол замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, дулаан хувцас бэлдэх

-Цаг агаарын мэдээг тогтмол сонсох

-Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах

-Өндөр хүчдэлээс хол байх

-Малыг хол бэлчээхгүй байх

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.