| | USD/MNT 0₮

Морьт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгийд зохионо

    Казах ард түмний спортын төрлийн нэг болох морьт барилдааны IV Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнийг ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт зохиох юм байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Турк, Унгар, Казахстан, Киргиз, Азербайжан болон Тажикистан зэрэг 11 улсаас тамирчид оролцох аж.

Дээрх улсын тамирчид,

-60

-70

-80

-90

-90+ жинд хүч үзэх ажээ.

Морьт барилдаан гэдэг нь эрчүүд морин дээр барилдахдаа нэгнээ түлхэн унагааснаар ялагч болдог дүрэмтэй юм. Уг тэмцээнийг Биеийн тамир, спортын үндэсний хороо, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Дэлхийн морьт барилдааны холбоо, Монголын көкпар, аударыёпах, тенге или спортын холбоо, Казахстаны морьт барилдааны холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.