| | USD/MNT 0₮

С.Баяр “поп”-уудыг шүүмжлэв

     Ерөнхий сайд асан С.Баяр “поп”-уудыг шүүмжлэв. Тэрбээр сошиалдаа “Шударга ёс бусдаас илүү ярьдаг нь "ЖДҮ сангаас зээл авах, ХБ-нд зээл зуучлах, БЗС гийн мөнгөөр хүүхдээ сургах, ах дүүгээ албан тушаалд томилох" үйлдэл нь бусдаас илүү шиг. Зүй тогтол уу” гэжээ. Хамгийн сүүлийн жишээ дурдахад улстөрд шударгын дүрээр дуугардаг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа, Т.Доржханд, Б.Энхбаяр  нар Боловсролын зээлийн сангаас хүүхдээ сургасан ч зээлээ төлөөгүй гэх дуулианд холбогдоод буй. Дурдвал УИХ-ын гишүүн Т.Доржханд “хүүгээ Кембрижийн их сургуулиас зээл авсан нь үнэн, мөнгөө цуглуулж төлбөрөө барагдуулна” гэх тайлбарыг хэлж байгаа.

   Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Боловсролын багц хуулийг хэлэлцэх явцад англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь буруу гэдэг байр суурийг илэрхийлж байсан бол түүний охин Долзодмаа 190 мянган ам.долларын зээлээ төлөөгүй гэх асуудалд холбогдоод байгаа юм. Тэд УИХ-д хамгийн шударга, үнэнийг ярьж хулгай луйвартай тэмцэнэ гэж дуугардаг ч үг үйлдэл нь эрс зөрж буй болохыг олонд танигдсан улстөрчид шүүмжилж байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.