| | USD/MNT 0₮

Шигшээ баг өнөөдөр БНСУ-ын багтай тоглоно

     Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Бахреины Риффа хотод зохион байгуулж буй. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг эх орноо төлөөлөн “Баянхонгор Кроунд Гео” клубын нэрээр оролцож байна. Энэ жилийн клубуудын Азийн аваргад Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, БНСУ, Австрали, Индонез, Монгол, Кувеит, Йемен зэрэг нийт 16 улсын баг тамирчид өрсөлдөж байгаа юм. Манай баг Азийн аваргын "С" хэсэгт Япон, Тайланд, Иемений багуудтай учраа таарсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 3:0-ээр ялалт байгуулаад байна. Ингэснээр шигшээ баг шилдэг наймд шалгарч үлдээд буй. Тэд хэсэгтээ Иемений багтай таван ээлжийн тоглолт гаргаж 3:2-оор ялагдсан бол, Японы багтай дөрвөн ээлжийн тоглолт гаргаж 3:1-ээр хожигдол хүлээгээд байсан билээ. Шигшээ баг өчигдөр Индонезийн багтай 16 цаг 30 минутаас тоглож 3:0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр шөвгийн наймын хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийх юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.