| | USD/MNT 0₮

Л.ЭНХ-АМГАЛАН: БЗС-гийн мэдээллийг улс төрд тодрох зорилгоор буруугаар ашиглаж байгаад харамсаж байна

      БЗС-гаас олгосон зээл, чөлөөлөлт, эргэн төлөлтийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.

   Энэ үеэр тэрбээр "Иргэн О.Батнайрамдал БЗС-гийн асуудлаар мэдээлэл хийсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд БЗС-ийн мэдээллийг хамгийн түрүүнд ил болгосон юм. Өнөөдрийн байдлаар тус сангаас 1.2 сая суралцагч зээл авсан байгаа. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэг нь БЗС-гаас зээл авсан байна. Үүнээс 3 мянга нь гадаадын их, дээд сургуульд сурч байхдаа зээл авсан байдаг. 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан байна. Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд үүсэж буй дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд зээл авсан юм байна гэж ташаа мэдээлэлд тайлбар хийх гэж байгаа юм. Мэдээлэл бүгдэд ил тод байгаа. Гэхдээ ил болсон мэдээллийг улс төрийн зорилгоор эсхүл улс төрд тодрох зорилгоор буруу ташаа мэдээллийг хийж байгаа явдалд харамсаж байна. О.Батнайрамдалыг би иргэнийхээ хувьд энэ мэдээллийг хийсэн болов уу гэж бодож байна. О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш үйл ажиллагааг бүдгэрүүлж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаад харамсаж байна" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.