| | USD/MNT 0₮

Б.БАЯРМАГНАЙ: Батлан хамгаалах тогтолцоо бүх нийтийн оролцоо, бүх нийтийн бэлэн байдал дээр суурилдаг

          Монгол Улсын Батлан хамгаалах салбарын "Бидний бахархал" төсөл Булган аймагт амжилттай хэрэгжиж байна. Энэ үеэр Батлах хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай "Өнгөрсөн онд Улаанбаатар хотоос Бидний бахархал төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн. Энэ онд гурван аймагт бид энэ төслийг үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд залуусд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол иргэн бүрт батлан хамгаалах салбар ямар ач холбогдолтой юм, батлан хамгаалах салбарын хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг суулгаж байна. Ерөнхийдөө батлан хамгаалах салбар бол иргэд, төр хоорондын харилцааг нягт хамгаалах салбар. Цаашид үүнийг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулна. Өнөөдөр үйл ажиллагаанууд Булган аймагт эхэлж байна. Булган аймгийн ЕБС-ын хүүхдүүдэд манай албан тушаалтнууд эх орны үнэ цэнийн тухай ярилцлага, лецк хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн түүх, цэргийн музейг хүүхэд багачуудад дэлгэнэ. Бусад монгол ёс заншилтай холбоотой үйл ажиллагаа болно. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрт илрүүлгийг аймгийн төвд зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд ажиллаж байна" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.