| | USD/MNT 0₮

Сүхбаатар аймагт малдаа яваад сураггүй болсон 30 хүнийг эрэн хайж байна

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд багагүй хэмжээний хохирол учирсан байна. Нийт учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.  

Өнөөдөр Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдаж мэдээлэл өгөв.  

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт нийт 30 орчим хүн малынхаа араас явсан боловч одоог хүртэл олдоогүй байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Баруун-Урт сумын ундны усны эх болох шовдолын худаг цахилгаангүй болсноос үүдэн ус шахах, нөөцлөх асуудалд доголдол гарсан байна.

Өчигдрөөс таван сум тоггүй байна. Баруун-Урт-Мөнххаан чиглэлийн замын гурван хэсэг газар битүү цастай байсныг өнгөрсөн шөнийн байдлаар нээсэн. Өндөрхаан-Мөнххаан чиглэлийн зам мөн адил гурван хэсэг газарт битүү цастай. Өнөөдөр үдийн өмнө гэхэд зам чөлөөлөх үүрэг чиглэлийг өглөө. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байна. Айлуудын гэр, байшингийн дээвэр хууларсан гэх дуудлага ирсээр байна. Баруун-Урт сумд дээвэр туурга хийсэж байгаа тул иргэд онцын шаардлага байхгүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Одоогийн байдлаар шуурга урд сумдаар тогтоогүй үргэлжилсэн хэвээр байна” гэв

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.