| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 20 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны зүүн талын замд "Ниссан маркийн ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсны улмаас осол гарсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг шалгахад тус ачааны тээврийн хэрэгслийг зогсоож, чадалгүй хөдөлгөөнд оролцож, 2 тээврийн хэрэгслийг мөргөн 11 тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарсан байна.

Уг осолд Тээврийн цагдаагийн албаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар зам тээврийн хэрэг, ослын улмаас нийт 5 иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авсан, биеийн байдал хэвийн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.