| | USD/MNT 0₮

АРДЫН ЖҮЖИГЧИН Н.СУВДЫН ХОЁР ХҮҮ ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛСЭН

   Ардын жүжигчин Н.Сувдын хоёр хүү болох Т.Бат-Оргил, Т.Мөнх-Оргил нар хоёулаа нэгэн зэрэг 2001.12.10-ны өдөр Сургалтын төрийн сангаас зээл авч АНУ-ын сургуульд суралцжээ. Төрболдын Бат-Оргил нь 2001.12.01-ний өдрийн тушаалаар АНУ-ын Жеймс Медисоны Их сургуулд Бизнесийн удирдлагаар 32,000$-оор сурсан бол түүний төрсөн дүү Төрболдын Мөнх-Оргил нь мөн өдөр буюу 2001.12.10-ны өдөр АНУ-ын РадФордын Их сургуульд Хөгжмийн менежер мэргэжлээр мөн л 32,000$-ын зээлээр сурсан байна. Тэдний сургалтын зээлийг мөн л нэг өдөр нэг сайдын тушаалаар тэглэсэн. Тодруулбал: Өнгөрсөн 2019.10.18-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг А/658 тушаал гаргаж зээлээс чөлөөлсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.