| | USD/MNT 0₮

“SCRIPTA 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

      МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, БНСУ-ын Хүнминчоным Нийгэмлэг (Hunmin jeongeum Society), Сөүлийн Их Сургуулийн Хэл шинжлэлийн судалгааны хүрээлэн (Linguistic Research Institute) хамтран WoS индекс бүхий “SCRIPTA” сэтгүүлийн “SCRIPTA 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Хурал 2023 оны 7 сарын 10-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 302 тоот танхимд болно. Уг хуралд Америк, Герман, Финланд, Монгол, Хятад, Солонгосын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэх бөгөөд тэдний өгүүлэл WoS индекс бүхий сэтгүүлийн “SCRIPTA 2024.10” дугаарт хэвлэгдэнэ. “SCRIPTA” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь бичиг үсэг, авиа, авиалбарын тогтолцоог судалж, бүтээл туурвисан эрдэмтдийг урьж оролцуулдаг, тэдний шинэ судалгааг эрдэм шинжилгээний сэтгүүлийнхээ дараагийн дугаарт хэвлэдэг уламжлалтай юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.