| | USD/MNT 0₮

О.СИЙЛЭГМАА: БЗС-ийн мэдээллийг ил болгохын тулд маш том баг ажилласан

       БЗС-гийн мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.

     Тэрбээр "Энэ ажил Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдээгүй. Аль 2021 оноос хийгдсэн. БЗС-гийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр та бүхэн харж байгаа байх. Би 2021 оны 11 дүгээр сараас БЗС-нд ажилласан. Ингэхдээ шууд Гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст ажилласан. Улмаар энэ ажилд хяналт тавих үүргийнхээ дагуу л ажилласан. Олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажлын байранд ажилласан байгаа юм. 2022 оны есдүгээр сар хүртэл ажилласан энэ хугацаанд БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгаа талаар харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. ТБНД, хамтын ажиллагааны газрын дарга, хуулийн хэлтсийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-ын даргад хүртэл хандаж байсан.

    Намайг хуулийн дагуу ажиллах хүртэл дэмжлэг үзүүлээч гэж хандаж байсан. Миний хөндсөн асуудал маш том. Улстөрийн мэдээлэлд ойр, нөлөө бүхий, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн мэдээллийг хөндсөн. Тиймээс энэ асуудал маш том асуудал болж байна. Энэ бүх мэдээллийг ил болгохын тулд маш том баг ажилласан. Маш олон мэргэжилтнүүд өдөр шөнөгүй, хагас бүтэнсайнгүй сууж ажилласан байдаг. Ил гарч илэрхийлж байгаа нь л би юм шүү " гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.