| | USD/MNT 0₮

Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх асуудлыг шийдэх, УИХ-д өргөн барихаар боллоо

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох, цалин тэтгэврийг ирэх 7 сарын 1-нээс нэмэхийг дэмжлээ. Учир нь Сангийн яам түүхэндээ анх удаа төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. Ингэснээр цалин, тэтгэврийг нэмэх нөөц боломж бүрдсэн аж.

Сангийн сайд Б.Жавхлан: "Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг шийдэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгохоор болж байна. Төсөвт тодотгол хийхэд нэмж 1.3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлэх тооцоо судалгааг хийгээд байна. Эхний улирлын байдлаар бид 19.9 сая тонн нүүрс экспортолсон буюу нийт жилийн төлөвлөгөөний 30 гаруй хувь биелээд байна. Төсвийн орлого 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн сайн дүнтэй байна" хэмээв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.