| | USD/MNT 0₮
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал, “Цэцэг” төв-Хайлааст “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр МУБИС /хойд/-Ханын материал “Ард” кино театр-Орбит “Ард” кино театр-Нисэх Сүхбаатарын талбай-Улаанхуаран Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ. Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.