| | USD/MNT 0₮
Энэ бол Болгарын Варна хотын оршуулгын газар бөгөөд олон улсын хэмжээнд дэлхийн эртний түүхэн дэх гол археологийн дурсгалт газруудын нэгд тооцогддог юм. МЭӨ 4600-аас МЭӨ 4200 оны хооронд хамаарах дэлхийн хамгийн эртний алт эрдэнэсийг уг газраас илрүүлжээ. Тус 43 дугаар булшнаас археологичид ямар нэгэн захирагч/удирдагч байсан бололтой өндөр статустай эрэгтэй хүний шарилыг илрүүлсэн бөгөөд энэ оршуулгын газраас тухайн үеийн дэлхийн бусад орнуудаас илүү их алт олдсон байна.
•Оршуулга нь Европ дахь хамгийн анхны элит эрчүүдийн оршуулга гэдгээрээ гайхалтай ач холбогдолтой юм.
•Одворуудыг Варна хотын археологийн музей болон Софи дахь Үндэсний түүхийн музейгээс үзэх боломжтой.