| | USD/MNT 0₮
“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах”-ын үлгэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт болов. Тэртээ 2009 онд ердөө 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилийн 33 тэрбум төгрөгийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан тус үйлдвэрт хөрөнгө оруулж, удирдан чиглүүлж үйл ажиллагааг нь 2021 оны байдлаар х10 дахин нэмэгдүүлж ашигтай болгоод байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үндэсний хувийн хэвшлийн компаниас “ТӨР” хурааж авсан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчийн үлгэр боллоо.
Өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авснаас хойш бүтэн жил тойрч байна. Энэ хугацаанд уг үйлдвэрийн борлуулалтын орлого нэмэгдэж, төр ашигтай ажиллаж чадсан эсэх нь эргэлзээтэй.
ТӨХК-ИЙН 400 ТЭРБУМЫН ОРЛОГО 100-Д ХҮРЭХГҮЙ БУУРЧЭЭ
Шилэн дансны мэдээллээс харвал 2022 оны гүйцэтгэл, энэ оны хагас жилийн тайлан мэдээлэл алга. Одоогоор 2023 оны 1-5 сар хүртэлх сар бүрийн тайланг л мэдээлжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын байдлаарх тайлангийн дүнг танилцуулбал батлагдсан төлөвлөгөөгөөр нийт 391.9 тэрбум төгрөгийн орлого байгаа бол гүйцэтгэл нь 70.3 тэрбум төгрөг байна.
Сар бүрийн тайлангаас харвал нийт орлогынхоо баталсан төлөвлөгөөндөө дөнгөн данган л хүрснийг https://shilendans.gov.mn/organization/27756 эндээс бэлхэн харж болохоор. Мөн саяхныг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан "Кью Эс Си" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижирийн хэлснээр уг үйлдвэрийг улсад буцаан авснаас хойш нэг жилийн хугацаанд борлуулалтын орлого эрс буурчээ. Тэрбээр “Төр авснаас хойших Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2022 оны тайланг харахад борлуулалтын орлого 400 тэрбум төгрөгөөс 100 тэрбум төгрөг хүртэл буурсан, татвар төлсөн хэмжээ нь 4-5 тэрбум төгрөг хүртэл буурсан байгааг сайхан болж байна гэж яриад байгаа нь зохисгүй үйлдэл” гэж /2023.06.20/ мэдэгдсэн юм.
33 ТЭРБУМЫГ 432 ТЭРБУМ ХҮРТЭЛ ӨСГӨӨД АЛДСАН ТҮҮХ
Үнэндээ төрд очсонөмч болгон үнэгүйддэг, эзэнгүйддэг, дампуурдаг нь гэм биш жам. Жишээ хар мянгаараа бий. Хамгийн том жишээ нь л монголчуудын мэдэхээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёр.
Хөтөлийнхний өдөр тутмын амьдрал болсон цемент шохойн үйлдвэрийг төр буцаан авлаа гээд хоёр идсэнгүй. Харин ч хоосон хоноход хүрсэн. Араас нь дарханчуудын төдийгүй монголчуудын цорын ганц “Төмөрлөгийн үйлдвэр”. Дэд бүтэц сайтай, ашигтай уг үйлдвэрийн борлуулалтын орлого 10 гаруй жилийн дотор 33 тэрбум төгрөгөөс 432 тэрбум хүртэл өссөн байдаг. Уг үйлдвэрийн концессын гэрээг "Кью Эс Си" ХК 2014 оноос эзэмшиж эхэлснээс хойш ийнхүү орлого, үндсэн хөрөнгө сайжирсан нь тэр юм.
Тус компанийн 2010-2021 он хүртэл тайлангаас зөвхөн борлуулалтын орлогын цэвэр дүнг нь авч үзвэл тогтмол өссөн дүнтэй. Оргил үе нь 2021 онд 432.375.5 тэрбум төгрөгт хүрч байж.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн борлуулалтын орлого 2010-2021 оны хугацаанд
2010 |
70.843.4 тэрбум төгрөг |
|
2011 |
63.207.3 тэрбум төгрөг |
|
2012 |
82.817.1 тэрбум төгрөг |
|
2013 |
93.449.1 тэрбум төгрөг |
|
2014 |
86.250.0 тэрбум төгрөг |
|
2015 |
69.389.4 тэрбум төгрөг |
|
2016 |
100.419.7 тэрбум төгрөг |
|
2017 |
133.821.4 тэрбум төгрөг |
|
2018 |
160.162.7 тэрбум төгрөг |
|
2019 |
213.490.8 тэрбум төгрөг |
|
2020 |
304.232.4 тэрбум төгрөг |
|
2021 |
432.375.5 тэрбум төгрөг |
Оргил үедээ хүрэв |
Үүнээс харахад, 2016 оноос хойш үйлдвэрийн борлуулалтын орлого гурван оронтой тооноос уруудсангүй. Цар тахал дэгдсэн, хил хаалттай, эдийн засаг хямарсан аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан хүндхэн жилүүдэд эсрэгээрээ ашигтай ажилласныг нь дээрх тоон үзүүлэлт нотолж буй. Үүнээс ч илүү орлого олох боломжтой эдийн засагт өгөөжөө өгөхөөр том төслүүд магадгүй хөдлөх байсан байх. Харамсалтай нь, МАН-ын бялуу хуваалт ТӨХК-иуд болж хувирчээ.
ҮЛГЭР ИНГЭЖ ЭХЛЭВ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авсан үйл явдал 30 минут ч хүрэхгүй жагсаалаар эхэлж, долоо хоногийн дотор л шийдэгдсэн байдаг.
2022.04.07-ны өглөө 10:00 цаг
“Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авсан шиг аваад өг” гэж дарханы хэсэг залуус шаардаж жагсч байв. Жагсаал 20 минут ч болоогүй байхад аймгийн Засаг дарга Д.Азжаргал дэмжиж Засгийн газарт шаардлагыг нь уламжлахаа ил тод зарлаж улмаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ТӨХК болгох нь өвсөнд ассан түймэр шиг эрчийг авсан юм.
Хотынхондоо л инфлүүсэр нь болсон Г.Отгонбаатар, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Б.Золзаяа нар “сайхан амьдрал” амалсан үлгэрт зөвхөн үйлдвэрээр зогсохгүй дарханчуудыг итгүүлж чаджээ.
Инфлүүсэр Г.Отгонбаатар “Өнөөдөр дархан хотын залууст ажилтай орлоготой байх нь тулгамдсан асуудал болоод байна. Мөнгө олох нь хамгийн чухал асуудал болоод байна. Улс нь үйлдвэрээ авъя” гэж жагсаалыг зохион байгуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь хүчтэй дэмжлэг авч байлаа. Амтай бүхэн л “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ээ дээ төр аваасай” гэж дор бүрнээ л итгэж хөөрч ярьж байсан нь саяхан. Энэ тухай өнөөдөр үйлдвэрт ажиллаж байсан ажиллагсад эргэн сануулж эхэллээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудын ярианаас
· Төр авахад бүх ажилчид баяртай, ээ дээ төр аваасай гэж дуу нэгтэй байсан. Одоо хүн бүр л төр биш байгаа, хэцүү боллоо, нуухыг нь авах гээд нүдийг нь сохоллоо гэж ярьдаг.
· Төр авна гэхээр сайхан болно гэж яриад л байсан болохоор итгэсэн
· Төрд хурдан аваасай гэж бүгд л ярьж байсан.
Бодит байдал дээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд шилжүүлж хүн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх” үлгэр хаана ч байхгүй.
Түүний ярьсан нь өнөөдөр хэрэв биеллээ олсон бол орон гэргүй, ядуу хүн өдрийн од шиг болох байсан биз Бодит байдал дээр өнөөх л зутруухан амьдрал үргэлжилсээр. Наад зах нь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажиллагсдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч буй.
Мөн л МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Б.Золзаяа Дарханы төмөрлөгийн үүдэнд ганцаараа шахам зогсч жагссан дүрээр намынхандаа харагдаж бусдад сайхан сэтгэлтэн болж зүсээ хувилгасан нь Г.Отгонбаатараас ялгарахгүй. Сэтгүүлч С.Будрагчаагийн “Төрийн найр” нэвтрүүлэгт түүний үг, үйлдэл бүр тодорхой харагдаж байлаа.