| | USD/MNT 0₮

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ө.Шижирийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. Ийнхүү Ө.Шижир З.Энхболд даргаас тамга тэмдгээ гардаж авлаа.

З.Энхболд даргын хувьд АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах бөгөөд сонгуульдаа бэлтгэж ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.