| | USD/MNT 0₮

Чингис хаан хамтлаг "XXI зуун" тоглолтоо хийнэ

Монголын Рок, Поп урлагийн анхны Ардын Жүжигчин  Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан "Чингис Хаан" хамтлагийн шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "ХХI ЗУУН" тоглолтоо энэ сарын 16-ны өдөр толилуулах гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч найруулагчаар “On’n off produvtion” ажиллаж байна. Тоглолтод олноо алдаршсан дан хит дуунууд эгшиглэх аж.

1989 онд байгуулагдсан “Чингис хаан” хамтлаг 1999 оны арванхоёрдугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан билээ. 2002 оны гуравдугаар сард “ХХ зуун” хаалтын концертоо амжилттай тоглож, 2002 оны тавдугаар сарын 31-нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын амьд домог″ дээд шагналыг хүртсэн байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.