| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ПОСТ: Ч.Хүрэлбаатар сайд Хотгор шанагын уурхайг зарсан мөнгөө “Тавантолгой ХХК”-ний дансаар угаажээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018оны 4 сарын 10-ны өдөр Монгол улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам доллароор зарсан гэх баримтат нэвтрүүлгийг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хүргэж байв. Тус нэвтрүүлэгт тухайн үед МУ-ын сангийн сайдаар ажиллаж байсан Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүх, Ч.Гантулга нар үгсэн хуйвалдаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн нутгийнхаа хотгор шанагын уурхайг БНСУ-ын төрийн өмчит компанид зарж ихээхэн ашиг олсон тухай гардаг.

            Энэ асуудал олон нийтэд дэлгэгдсэнээс хойш одоогийн Эдийн Засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлгээгүй төдийгүй сайдын албан тушаалаасаа хүртэл буугаагүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Угтаа бол цагаан захтнуудын хэрэг гэгддэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Засгийн газрын гишүүн болон гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгуулан хууль ёсны дагуу шүүхээс ял сонсох байв.

Сүүлд 2023 оны 5 сард Asu.mn сайтын редакцаас ЭЗХөгжлийн сайд Хүрэлбаатарыг БНХАУ-ын нэр бүхий албан тушаалтнуудтай оройн цагаар архидан согтуурч мөрийтэй тоглоом тоглож байхдаа МУ-ын өөр нэгэн ордыг зарахаар тохиролцож байх үед нь очиж лайв мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар сайд орд уурхай зарах асуудал байхгүй Ерөнхий сайдын айлчлалын асуудлаар ярилцаж элчин сайдын яамны арга хэмжээнд оролцож байна гэх худал тайлбарыг өгч байв. Харин маргааш өглөө нь БНХАУ-ын элчин сайдын яамнаас оройн цагаар согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой арга хэмжээ огт зохион байгуулаагүй гэсэн мэдэгдэл гаргаж байсан юм. Энэ мэт хоёр удаагийн үйлдлээр Ч.Хүрэлбаатарыг монгол улсад онц хэмжээний хохирол учруулсан, хохирол учруулж болзошгүй үйлдлийг олон нийтэд мэдээлсэн байхад одоог хүртэл түүнийг шалгах асуудал нам дотор яригдаж эхлээгүй байна. Харин өчигдөр цахим орчинд Хотгор шанагын уурхайг зарсан мөнгөө тавантолгой компаний дансаар угааж авсан гэх ноцтой мэдээлэл бүхий постыг оруулсан байв. Энэ удаагийн Онцлох Постоор тухайн иргэний мэдээллийг онцлон хүргэж байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.