| | USD/MNT 0₮

ҮАБЗ-ийн зөвлөлийн дарга асан А.Гансүх гэртээ зодуулжээ

Төмөр замын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч ял шийтгэлгүй өнгөрч байсан А.Гансүх гэртээ зодуулсан гэх мэдээлэл гарлаа. Түүнийг зүс таних хүн зодсон гэх мэдээлэл ч мөн олон нийтийн анхаарлыг татаад байна. А.Гансүх нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Гэвч удалгүй прокуророос хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл А.Гансүх нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд санал болгожээ. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, А.Гансүхийн хэрэг хаагдсан гэх мэдээлэл байдаг билээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.