| | USD/MNT 0₮

Орон нутгийн иргэдийг дотоодын нислэгээ сонгож зорчихыг уриалав

Орон нутгийн замын ачаалал, эрсдлийг бууруулж орон нутгийн нислэгийг сэргээх зорилгоор өнгөрсөн долдугаар сараас эхлэн найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан. Үүнтэй холбоотойгоор, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэж эхэлсэн. Ингэхдээ суудал дүүргэлт 60-аас доошгүй хувьтай байхад алдагдалгүй байхаар тооцоолсон. Өмнө нь зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгууд руу өөр авиа компаниуд нислэг үйлддэг байсан бол одоо есөн аймагт нислэг үйлдэж, тасалбарын үнийг хоёр дахин хямдруулан дунджаар 800 мянган төгрөг болгосон. Одоо аялал жуулчлалын улирал дуусаж суудал дүүргэлт багассан учраас орон нутгийн иргэдийг дотоодын нислэгээ сонгож, зорчихыг уриалж хэлмээр байна. Учир нь Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгууд руу нэг талдаа 200 мянган төгрөгөөр нислэг үйлдэж байна. Иргэд хувийнхаа унаагаар явбал энэ хэмжээний шатахууны зардлаар 10 цаг гаруй явна" гэлээ. Мөн тэрбээр, "Хэрэв дотоодын нислэгийн суудал дүүргэлт цөөн байвал алдагдлаас сэргийлж нислэгийг зогсоохоос өөр аргагүй болно" гэдгийг онцлов.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.