| | USD/MNT 0₮

"Чингис Хаан" хамтлагийн тоглолтонд бүх одод ЧУУЛНА

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн тод тамгыг үлдээсэн Чингис Хаан хамтлаг энэ сарын 16-ны Бямба гаригт төв цэнгэлдэх хүрээлэнд сонсогч фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Тоглолтын Ерөнхий зохион байгуулагч, найруулагчаар "On'п Off" production ажиллаж байгаа бөгөөд тоглолтын үеэр бүх одод чуулнаТухайлбал,  ​МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, "Niciton" хамтлаг, МУГЖ Ж. Алтанцэцэг, МУГЖ С. Наран, СТА С.Сэрчмаа, "Хар сарнай" хамтлаг, "Guys" хамтлаг, "Киви" хамтлаг зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм.   Үзэгчдийг 16:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхлэх бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлээрэй.

Лавлах утас: 1900-1950, 8583-6464

Тасалбарыг: Ticket.mn-ээр захиалж, Мэдээллийн лавлах 1900-1950-аас захиалан үнэгүй хүргүүлээрэй. 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.