| | USD/MNT 0₮

Ц.Даваасүрэн сайд аа чичирч суухын оронд Захирамжаа биелүүл!

 

Энэ зуны үер байгалийн гамшиг бус харин байгалийн анхааруулга, сануулга төдий байлаа. Үерийн ус Би үүгээр урсдаг байсан яагаад зам хаачихсан бэ? Миний замыг чөлөөлөхгүй бол би хүчээ зузаатгаж ирээд өөрөө чөлөөлнө шүү гэж хэлээд явлаа. Үүний нэгэн тод жишээ бол өнөөдөр авилга хороолол гэгдээд буй ХУД-ийн 15-р хороонд байрлах Акуа Гарден хороолол юм. Тус барилга нь илт хууль зөрчсөн төдийгүй дөрвөн хүний халуун амийг авсан. Эрх баригчдын зүгээс тэрхүү хорооллыг нураахаа илэрхийлж буй бол эсрэгээрээ иргэдийн зүгээс үүнийг шүүмжлэх болсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр тус барилгын ажилтай танилцаж, арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан бол хотын захирагч Д.Сумъяабазар тус барилгыг нураах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл тус барилгын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж буй юм. Хотын даргын захирамж гарсан энэ үед барилгыг нураахгүй гацааж байгаа гол хүн нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн юм. Учир нь Барилгын тухай хуулиараа барилгыг зогсоох эрх мэдэл зөвхөн тус сайдад бий. Энэ мэт хүний алтан амийг хохироосон, илт хууль зөрчсөн барилгыг тус яамны сайд Ц.Даваасүрэн нь шийдвэрлэж чадахгүй зөвхөн олон нийтийн хэл ам, шүүмжлэлээс эмээж хариуцлага хүлээж чадахгүй байгаа нь өөрөө хэт ёс зүйгүй үйлдэл юм. Дөрвийн дөрвөн хүний амь нас эрсдсэн, ар гэрийнх нь нулимс хатаж амжаагүй байхад албаныхан нь тус ажлыг үргэлжлүүлж буй нь Дараа дараагийн энэ мэт барилгуудад авах арга хэмжээнд ч мөн муугаар нөлөөлж байгаа юм.  Буруу өрөгдсөн ханыг нураахгүйгээр тэгшлэх аргагүй. Буруу бороолсон ясыг дахин хугалахгүйгээр зөв эдгээх боломжгүй. Яг түүн шиг буруу барилгажсан, жам ёсны өсөлтийн оронд хаван гүйсэн хот байгуулалтад бүтээлч нураалт хэрэгтэй болсон аж. 

 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.