| | USD/MNT 0₮

"Мөнхийн реп" хамтлаг 2024 онд тоглолтоо хийнэ

Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан “Мөнхийн реп” хамтлагийн "Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, "You and me" зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. "Мөнхийн ус" дууг шинэчлэн дуулж олон жилийн дараа уран бүтээлээ эхлүүлсэн тус хамтлагийнхан фенүүдээ удаан хүлээлгэсний эцэст тоглолтын талаарх мэдэгдэл хийжээ.

Тэрбээр, "Мөнхийн реп хамтлагийг маш олон хүн төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэж ам дамжин ярьцгааж байна. Есдүгээр сард тоглолт хийх санал ирсэн боловч бид маш удаан ярилцсаны эцэст энэ жилдээ өнжихөөр шийдлээ. Учир нь бид тоглолтод ирсэн та бүхнийгээ илүү их сэтгэл ханамжтай байлгахын тулд бидний хийх зүйлд багагүй хугацаа шаардлагатай гэж үзлээ. Биднийг дэмжиж бидний тоглолтыг төв цэнгэлдэхийн тайзнаа үзэхийг хүссэн та бүхэндээ маш их баярлаж маш их урам авснаа хэлэхэд таатай байна. Бид одооноос бэлтгэлээ базааж илүү их хөдөлмөрлөн ирэх жил та бүхэнтэйгээ төв цэнгэлдэхийн тайзнаас уулзах ерөөлийг дэвшүүлье! Магадгүй тэр үед бид тайзан дээр тавуулаа ч байх юм билүү" гэжээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.