| | USD/MNT 0₮

Гадаадад эмчлүүлэхээр яваад эргэж ирээгүй Д.Эрдэнэбилэгийг Монголоос санхүүжүүлж буй хүмүүсийг олж тогтоожээ

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн барьцаа болох гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгож, түүнийг Монголд орж ирсэн даруйд цагдан хорих шийдвэийг шүүхээс гаргаад байгаа билээ. Харин гадаадад эмчилүүлэхээр таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэн улсын хилээр гарч явсан Д.Эрдэнэбилэг хэзээ Монголд орж ирэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл түүнийг Монголоос санхүүжүүлж байгаа. Үүнийг таслан зогсоож, эх оронд нь авчирна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрбээр Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзах үеэрээ энэ талаар "Ч.Сайханбилэг зугтаагаад гараад явсан. Д.Эрдэнэбилэг нь бас зугтаагаад гараад явчихсан. Гэхдээ хаачих ч үгүй. Энэ хүмүүс олдоно. Монголд тэднийг хамгаалж байгаа, санхүүжүүлж байгаа хэсэг хүмүүс бий. Тэдний холбоог тасална. Цаг хугацаа тэдний эсрэг зогсож байгаа. Гагцхүү ард түмэн, Засгийн газар энэ том мөнгөний мафын эсрэг бууж өгч болохгүй. Бид хамтдаа байх ёстой шүү" хэмээжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.