| | USD/MNT 0₮

"Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүд тодров

"Гэгээн Муза" олон улсын театрын наадам 17 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Говийн V ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаа учраас тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Энэ жил тус наадмын үндсэн дөрвөн төрөл дээр уран бүтээлчид өрсөлдөхөөр болсон бөгөөд "Гэгээн муза 17" олон улсын театрын наадамд дараах нэр уран бүтээлчид нэр дэвшсэн аж. 

Улмаар дараах уран бүтээлчид шагналын эзэд боллоо.

·         "Шинэ эрэл" шагналыг Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг

·         Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг

·         Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг "Инээмтгий хүн" жүжгийн дүрээр

·         Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин О.Энхтуул "Опал" жүжгийн дүрээрээ

·         Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн "Инээмтгий хүн" жүжгээрээ

·         Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан

·         Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов "Инээмтгий хүн" жүжгээрээ

·         Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ

·         Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг Ардын жүжигчин Б.Сувд УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ

·         Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ

·         Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ

·         Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл

·         Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорлоо.

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.