| | USD/MNT 0₮
“Эрдэнэ Үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн уулын цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг, ил уурхайн ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт ажил хаялт зарласан.
“Эрдэнэ Үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-оос ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Эхний ээлжид ажилчдын цалинг ирэх оны нэгдүгээр 1-ээс 30 хувь нэмэгдүүлэхээр болсон байна.
Хэлэлцээр цааш үргэлжлэх бөгөөд Эрдэнэт Үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээнд өөрчлөлт оруулах, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаад байсан билээ.