| | USD/MNT 0₮

О.Амартүвшин нараас санхүүгийн тайлан болон 7.5 тэрбум төгрөг нэхэгдэнэ

ҮХАҮТ-ын их хурал болох гэж байгаатай холбоотойгоор шинэ биш одоогийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй О.Амартүвшинтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Тэр дараагийн удаа танхимын тэргүүний сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдээд “уснаас хуурай гарчихна” гэсэн үг биш. Учир нь мань О.Амартүвшин 2019 оны хоёрдугаар сард МҮХАҮТ-ын их хурлаар ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тухайн жилийн санхүүгийн эцсийн тайлангаар МҮХАҮТ-ын дансанд нь 7.5 тэрбум төгрөг байсан бөгөөд шинэ ерөнхийлөгч О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь, нээлттэй байсан МҮХАҮТ-ын тэр цагаас хойш ихэд хаалттай байгууллага болж хувирчээ.

Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд О.Амартүвшин санхүүгийн тайлан мэдээллийг гишүүддээ өгөх байтугай хяналтын зөвлөлийнхөө шаардлагыг ч хүлээж авдаггүй “том гар” болчихжээ. Бүр нэхээд байвал тойм төдийхэн хэдэн тоо харуулчихдаг нь бусад гишүүдийнх нь хардлагыг улам бүр төрүүлж байгаа аж. Тиймээс ч тус танхимын гишүүд одоо болох их хуралтай зэрэгцэн О.Амартүвшин болон түүний багийнханаас дээрх хөрөнгийн зарцуулалт болон бусад төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг шаардаж буй юм. Учир нь, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим 2021 онд “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармагт оролцсон бөгөөд ийм төрлийн гаднын экспо, чуулга уулзалтын урилга заллаганд гишүүд явдаг байсныг өөрчилсөнтэй холбоотой.

Тодруулбал, дээр дурдсан үзэсгэлэн яармагт бизнесийн салбарын 100 нөхрийг явуулах байсан атал МҮХАҮТ-ын дарга нар ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан нь асуудал дагуулж байв.

Өөрөөр хэлбэл дээрхээс эхтэйгээр тус танхимын санхүүд аудит хийх, бусад тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардаж байгаа аж. Тэр тусмаа орон нутгийн гишүүн байгууллагын төлөөллөө нийслэлээс өөрөөр газар үзүүлж, туршлага судлуулах ажил огт хийдэггүйд нь бухимдсан гишүүн ААН-үүд ч байгаа юм. Юутай ч О.Амартүвшин дахиад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болохгүй гэж зарласан байлаа ч санхүүгийн тайлангаа тавихгүй бол түүнийг улстөрд хөл тавихын тулд танхимын хөрөнгөөр тоглосон юм биш үү гэх хардлага бий болох нь ээ. Учир нь мань хүн 2021 онд АН-ын дарга болохын тулд их л “давилуун” загнаж явсан даа.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.