| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Миний найз...АВТОМАШИНДАА ЛАВ УГААРТАЖ ӨӨД БОЛООГҮЙ шүү!!!!

   “Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гараад байна.

            Тэгвэл Б.Эрхэмбаярыг Сүхбаатар дүүрэгт байрлах гэрийнхээ гражид автомашиндаа угаартаж, нас барсан байдалтай байхад нь олсон талаар мээдэлэл гараад буй. Тухайн өдөр Улаанбаатар хотод бороотой сэрүүхэн байсан бөгөөд тэрээр автомашинаа халаах зуураа ийнхүү угаартаж нас барсан байж болзошгүй байгаа аж. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна. Тэгвэл цахим орчинд Т.Эрхэмбаярын найз гэх иргэх ноцтой мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, Тэрбээр хэлэхдээ: Миний найз..АВТОМАШИНДАА ЛАВ УГААРТАЖ ӨӨД БОЛООГҮЙ шүү! Одоо нэгэн зэрэг өнөөх сайтууд, хэвлэлүүдээр эцэслэн тогтоогдоогүй нас барсан шалтгааныг сэвээд эхэлжээ. АВТОМАШИНДАА ЛАВ УГААРТААГҮЙ! Хүн чанар та нарт байна уу? хэмээжээ.

            "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаярыг койны хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд түүнийг олон хоног хугацаанд цагдан хорьсон. Улмаар шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж суллан, мөрдөх байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан ба түүнийг "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагчидтай өнөөдрийг хүртэл уулзахыг нь хориглоод байсан гэх мэдээлэл байна. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.