| | USD/MNT 0₮
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Серби улсын Белград хотноо “Белград-2023” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, II тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, Азербайжаны дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Хажи Алиевтай хүч үзэв.
Т.Тулга 6 минутын турш давамгай барилдсан ч шүүгчид Азербайжан бөхийн гарыг өргөж, 5:2 оноогоор монгол бөх ялсан ч 3:3 буюу сүүлчийн оноогоор 32 настай Хажи Алиев ялалтыг авсан.
Тэгвэл уг барилдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тухай өргөдлийг Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд гаргажээ.
ДАШТ есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.