| | USD/MNT 0₮

МАРТАЖ БОЛОХГҮЙ ХЭРЭГ: Татварын байцаагчид нэгнээ 75 удаа хутгалан хөнөөсөн хэрэгт Д.БАТБОЛД ч буруутай

-НӨХРӨӨ ХАРАМЛАСАН Ц.ТУЯА ХАМТ АЖИЛЛАДАГ ЭМЭГТЭЙГЭЭ ОРЦОНД НЬ 75 УДАА ХУТГАЛАН ХӨНӨӨЖ, ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН-

Манай улсад тулгамдаж байгаа асуудлын нэг гэр бүл салалт юм. Гэр бүл салалтын шалтгаан  олон янз байдаг хэдий ч 80 хувь нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болдог гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр үүний цаадах хохирогч хэн байдаг нь тодорхой.  Мэдээж хүүхэд. Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хүүхэд өнжирч тэр ч бүү хэл гэмт хэргийн золиос болон дутуу хайраар өсөж байгаа нь нууц биш. Үүнээс үүдэж нийгэмд цочирдом хэрэг ч гардаг.

Үүний тод жишээг Эргэн сануулахад, 2013 онд татварын байцаагч бүсгүйчүүдийн хэрэг гэгдэх ноцтой хэрэг гарч нийгмийг цочроож байв. Уг хэргийн шалтгаан нь тухайн үеийн Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байсан Д.Батболд нь эхнэрээ хууран  мэхэлж, гэр бүлээс гардуурх харилцаа үүсгэсэн асуудал нь ил болсноор хэрэг гарах үндэс болсон байдаг.

Одоогоос 10 жилийн өмнө Д.Батболдын эхнэр Ц.Туяа нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан хохирогч эмэгтэй Э-г онц хэрцгий аргаар буюу орцонд нь 75 удаа хутгалан хөнөөсөн.

Нөхрөө хардсан эмэгтэй шүүхээс бусдын амь насыг санаатай, нийгэмд аюултай аргаар хөнөөсөн хэргээр 22 жилийн ял авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж байна.

Хардалт, өс хонзонгоос болж бусдыг онц хэрцийгээр хөнөөн нийгмийг цочроож жигших зэвүүцэх үзэн ядалтыг бий болгосон. Хүнээ алдсан хохирогчийн гэр бүлд ямар байсан нь ойлгомжтой.

-ЯЛЛАГДАГЧИЙН “2 ХҮҮХЭД” ДАВХАР ЯЛЛАГДСААР...-

Шүүх хурал болсон өдөр хохирогчийн ээж биеэ барьж чадахгүй гэмт хэрэг үйлдсэн Ц.Туяа руу хашгиран дайрч, мэгшин уйлж байсан.

Энэхүү хэргийн цаана 2 бүсгүйн амьдралаар тоголсон залуу юу ч болоогүй мэт хар нүдний шил зүүж гэмшсэн царайгүй шүүх хуралд ирж  байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Уг хэргийг эхлүүлж, гэр бүлийн гадуурх харилцааг бий болгосон этгээдэд ямарч хариуцлага үүрүүлээгүй. Хууль ийм.

Харин хэрэг үйлдсэн бүсгүйн  2 хүүхэд өдгөө дутуу хайраар өсч, эх нь амьдын хагацал үзэж өнөөдрийг хүртэлх хар өдрүүдийг өнгөрөөн ёстой л шар махтайгаа хатаж байгаа нь мэдээж. Шалтгаан нь юу байсан юм гэдэг талаас нь хууль нь хараагүй, хариуцлага нэхээгүй. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах нэн шаардалагтайг харуулж байна.

Бид хүний эрх, эрх чөлөө гэж ярих дуртай. Тэгвэл яагаад адилхан эрх, эрх чөлөөгөө эдэлж болдоггүй юм бэ. Хүүхдийн эрх гэдэг зүйл ноцтой зөрчигдөөд байна. Хамгийн чухал үнэт эрдэнэсээ хаяад байна.

Гэмт хэргийн  шалтгааныг гаргасан Д.Батболд Баянгол дүүргийн анхан шатны шүүх хурлын танхимд ирэхдээ үл тоосон шинжтэй огтхон ч гэмшсэн царайгүй байсан нь олны эгдүүцлийг төрүүлж байв. Кашмеран пальто өмсөж хар нүдний шил зүүсэн ганган эр  өөрийгөө хариуцлага үүрэхгүй гэдгийг баттай мэдсэн болоод ч тэр үү өөртөө итгэлтэй байсныг нуух юун. 

Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж  таагүй харилцаа үүсч гэр бүл салалт хүүхдийн эрх зөрчигдөх, өрх толгойлох иргэний тоо нэмэгдсээр байна.    Өнөөдрийн нийгмээс авч хаях өвчлөл идээ бээр мөн. Хүн болгон үүнийг мэддэг хэрнээ хэн ч дуугардаггүй. Татварын байцаагч хүүхнүүдийн уг хэрэгт хэргийн шалтгааныг эхлүүлэгч Д.Батболдод хариуцлага хүлээлгэсэн бол нийгэмд том ухаарал хариуцлагыг ойлгуулах байв. Тухайн үед эл хэрэгт Д.Батболдод хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байсан бол энэ төрлийн асуудал өнөөдөр буурч болохоор юм. Харин татварын байцаагч хүүхнүүдийн нэгийг нь шороонд нөгөөг нь шоронд хоригдоход хүргэсэн гэх Д.Батболд өдгөө сайхан амьдарч байна. Энэ хэрэгт Б.Батболд ч буруутай.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.