| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ПОСТ: "Хаан банк"-ны теллер залуу ИНТЕРНЕТ БАНК АШИГЛАН 30 ГАРУЙ ИРГЭНЭЭС 300 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ өөрийн дансруу шилжүүлжээ

Баянхонгор аймгийн Хаан банк”-ны ажилтан Баянхонгор аймагт оршин суугаа иргэдийн хаяг, интернет банкийг ашиглан түүгээр дамжуулан  интернет банкнаас 30 гаруй иргэнд зээл олгож байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийнхөө дансруу 300 гаруй сая төгрөг шилжүүлж авчээ. Эл хэргийн сэжүүр нь 10 гаруй хоногийн өмнө Баянхонгор аймгийн иргэд данснаас мөнгө татаад байна гэсэн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Цагдаагийн байгууллага тус хэргийг шалгаж эхлэхэд Хаан банкны мэргэжилтэн теллер залуу мөрийтэй тоглоом тоглохын тулд албан тушаалаа урвуулан ИНТЕРНЕТ БАНК АШИГЛАН 30 ГАРУЙ ИРГЭНИЙ 300 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ өөрийн дансруу авч түүнийгээ Спорт бооцоонд тавиад алдсан аж. Одоогийн байдлаар цагдан хоригдож шалгагдаж байна. Сүүлийн жилүүдэд залуусын дунд 1xbet буюу спорт бооцоо гэх цахим бооцоот тоглоомонд орж мөнгөө өсгөх нэрийдлээр алдах тохиолдол ихсэж байгаа. Олон нийт төдийлөн анзаардаггүй ч хөдөлмөрийн насныхан, өсвөр үеийнхэн үүнд автаж, амар, хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх болов.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.