| | USD/MNT 0₮

Ахмадууддаа 200 хүний халаагууртай тусгай суудал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ мөн тусгай хэсгийг бэлдэж байгаа

МУГЖ дуучин С.Жавхлан Дулаахан намар тоглолтоо энэ сарын 30-нд төв цэнгэлдэхэд хийхээ зарлаад буй. Тэгвэл өнөөөдөр тоглолтын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тоглолтын ерөнхий зөвлөлөөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Р.Жанцанноров ажиллаж байгаа төдийгүй тоглолтод Дуучин С.Жавхлангийн ангийн уран бүтээлчид, буриад, халимаг улсын дуучид оролцох аж. Мөн морин хуурийн чуулгын бүрэлдэхүүн оролцохоор бэлтгэлдээ оржээ.

Тус тоглолтын онцлог нь Ахмадууддаа зориулж 200 хүний суудалтай халаагууртай тусгай  VIP хэсгийг гаргаж нөмрөгтэй дулаахан тэнь халаагууруудыг тавьж өгөх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүмүүст зориулж тусгай хэсгийг бэлджээ. Тоглолтын үеэр хоол, айргаар үйлчилж томоохон наадмын хэмжээнд хийхээ зохион байгуулагчид онцоллоо.

Нийт монголчуудаа тоглолт үзэхдээ үндэсний дээлээрээ гоёж ирэхийг уриалж байгаа бөгөөд 21 аймгийн үзэгчид ирэхдээ цахим хуудастаа пост оруулж хамгийн олон лайк авсан аймаг руу тоглолтын жолоогоо үргэлжлүүлэн залахаа мэдэгдлээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.