| | USD/MNT 0₮

Хүний амь хөнөөн 11 жилийн ял авсан Б.Махбал магадлангаар суллагдлаа

Зам тээврийн яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалыг  2020 оны тавдугаар сард 13 жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл түүнийг саяхан магадлангаар суллажээ. Тэрбээр Багануурын хорих ангид хоригдож байсан юм.

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм.

Нийслэлийн прокурорын газраас 18 жилийн ял оноох дүгнэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Улмаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон өөрчилж байв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.