| | USD/MNT 0₮

Реппер Roockie, жүжигчин Г.Золзаяа нар "хүүхдийнхээ төрсөн өдөрт бэлдэж байна" гэжээ

 

 

Реппэр Roockie эхнэр, жүжигчин Г.Золзаяаг зодож Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж буй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна гэсэн юм.

Харин түүний эхнэр жүжигчин Золзаяа гэр бүлийнхэнтэйгээ хүүхдийнхээ төрсөн өдөрт бэлдэж байна хэмээжээ. Түүний хүүгийн төрсөн өдөр маргааш буюу есдүгээр сарын 29-нд тохиодог аж.

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.