| | USD/MNT 0₮

Техник технологийн дээд сургуулийн захирал Ц.Баярмаа: МАНАЙ ТӨГСӨГЧИД ГАДНЫ АЖИЛЧДААС МЭДЛЭГИЙН ХУВЬД ИЛҮҮ ГАРАХААС ДУТАХ ЗҮЙЛ ҮГҮЙ

Монгол Улсын бүтээн байгууллалтад үнэт хувь нэмэр оруулах салбар бол яалт ч үгүй барилгын салбар юм. Тэгвэл энэхүү салбарт боловсон хүчин бэлтгэн ажилд гаргадаг сургуулийн нэг болох “Техник технологийн дээд сургууль”-ийн үйл ажиллагааны талаар энэ удаагийн сурвалжилагадаа онцолсон юм. 

1984 оноос одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн тус сургууль нь 2 мянга гаруй суралцагч 100 гаруй багштайгаараа үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр 800 гаруй суралцагч төгсгөж байгаа тус сургуулийн үйл ажиллагаа хэдийнэ олны сайшаалыг хүртэж монгол улсдаа төдийгүй дэлхийд жишиг болохуйц сургууль болжээ. 

Сургалт, үйлдвэрлэл, судалгаа гэсэн гурван чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулан 20 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон хүчирхэг хамт олны түүчээлэл байлаа.  Сургуулийн орчин нөхцөлийн хувьд цэвэр цэмцгэр,  багш ажилчдын найрсаг хандлага, ажлын зөв менежмент, туршлага гээд тоочвол олон. Нийгэмд бэлтгэгдэн гарч буй боловсон хүчин болох суралцагчдад мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлагыг харамгүйгээр олгож байгааг  олон зүйл дээр харж болно. Хичээлийн арга барилын хувьд онол болон практикийн дадлагыг хослуулан цахим хөтөлбөрийг сургалтын менежментдээ оруулсан нь тэдний давуу тал болоод буй. Түүнчлэн 20 гаруй сургалтын дадлагын байрыг сургуулийн орчинд бий болгож нийт суралцагчидаа хичээлийн орчин нөхцөл, багаж хэрэгсэлээр хангаж байгаа нь бахархууштай. Мэргэжил олгодог бусад их дээд сургуулиудтай харьцуулахад техник тоног төхөөрөмж гээд урсгал зардал их байдаг хэдий ч энэ бүгдийг боломж бололцоогоор бий болгон хойш суулгүй ажилласаар байна. 

Тэгвэл манай улсад барилгын салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг мэт үйлдлийг Хятад улсын ажилчид барилгад ажиллаж байгаагаас харж болно. Барилгын компаниудын зүгээс ажиллах хүн олдохгүй ажилласан ч ажил муу хийдэг гэх шалтгаан хэлдэг болдог нөгөө талаас ажиллаж байгаа хүний хувьд цалин бага байхын дээрээс цалингаа өгдөггүй гэх асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар ирсэн. Энэ талаар Техник технологийн дээд сургуулийн захирал Ц.Баярмаагийн байр суурийг сонслоо.

-Манай төгсөгчдийг гэрээт байгууллагууд булаацалдаад авдаг-

-Барилгын салбарт ажиллахад манай улсын боловсон хүчин ажлын дадлага туршлага муу гэх шалтгаанаар монгол ажилчдыг ажилд авахаас татгалзаж Хятад улсын иргэдийг ажиллуулах гээд байдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

Нэг үеэ бодоход одоо тийм асуудал гарах нь гайгүй. Манайхаас төгсөж гарч байгаа суралцагчдын хувьд төгсөөд ажлын байран дээр 100 хувь гарч болно. Мэдлэг чадварын хувьд хаана ч гологдохгүй. Манайхтай гэрээтэй байгууллагууд төгсөгчдийг булаацалдаад авдаг. Тухайн төгсөгчийн хувийн асуудлаас болоод ажиллахгүй байх тохиолдол байна. Гэхдээ 70 хувь нь ажлын байранд шууд гарч байгаа. 

-Гол төлөв хаанаас хүүхдүүд ирж суралцаж байгаа вэ?

Эхэндээ 100 хувь Улаанбаатар хотоос суралцаж байсан бол сүүлийн жилүүдэд Хөдөө орон нутгаас зорьж ирж суралцаж байгаа суралцагчид 30 гаруй хувийг эзэлж байна. 

-Техник технологи гэхээр ихэвчлэн эрэгтэй суралцагчид байдаг. Танай сургууль эмэгтэй суралцагчид хэр байгаа вэ?

Бид хүйсийн тэгш байдлыг бий болгохын тулд охидод зориулсан өдөрлөг үйл ажиллагааг зохион байгуулснаар эмэгтэй суралцагчид нэлээд элсэж байгаа. 

-Цалин бага гэх асуудлаас болж мэргэжлийн боловсон хүчин гадаад гараад байна гэдэг. Ялангуяа барилгын салбар. Энэ тал дээр таны байрь суурь?

Тэр бол тухайн Аж ахуйн нэгжийн асуудал болоод байгаа юм. Бидний хувьд чанартай ажилчдыг сурган төгсгөж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ маань ч олон зүйлээс илэрхий байгааг хэлж болно. Тэрбээр ийн хэллээ. Ямартай ч манай улсад энэ зэрэгтэй менежмент сайтай дээд сургууль үйл ажиллагаа явуулан олон мянган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай байлаа. Бүх үйл ажиллагаагаа төгс хийхийн төлөө нэг сэтгэлээр зүтгэж яваа Техник технологийн дээд сургуулийн суралчагч, оюутан, багш нар ажилчидад амжилт хүсье. Дэлхийд нэрээ цуурайтуулсан жишиг хамт олон болж олон мянган чадварлаг ажилтныг нийгэмдээ бэлтгээрэй гэж ерөөе.

 

 

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.