| | USD/MNT 0₮

Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлдаг байжээ

 
 
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлжээ.
 
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, Э /16 настай/ нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
 
Автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс гурав, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс нэг тээврийн хэрэгслийг хулгайлсан дөрвөн удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад тогтоожээ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
 
О.Гал
 
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.