| | USD/MNT 0₮

"Нисванис" хамтлаг ПЯНЗНЫ баяраараа ФЕСТИВАЛИЙН ХЭМЖЭЭНИЙ РОК ЦУГЛАРАЛТ хийнэ

27 жилийн түүхтэй Нисванис хамтлаг пянзны баяр болох тоглолтоо хийх гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тоглолт арваннэгдүгээр сарын 25-нд "Crocus event hall"-д 18:00 цагаас болох юм байна.

Нисванис хамтлаг энэ жил тохиож буй ойн баярынхаа хүрээнд дөрөв дэх цомгоо пянз болгон гаргасан талаар хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан "Пянз Америкт хэвлэгдээд замдаа явж байна. Хөгжмийн ертөнц буцаад пянз сонирхдог болж эхэлж буй энэ цаг үед манай хамтлаг ч дутахгүй анхныхаа пянзыг өлгийдөн авах гэж байна. Үүнтэй холбоотойгоор сонсогчдодоо зориулж томоохон хэмжээний рок цугларалт, баяраа тэмдэглэхэд бэлэн боллоо.

Пянз нэлээд жинтэй буюу чанарын хувьд өндөр түвшинд гарч байгаа. Дуугаралтын хувьд барууны ямар ч хамтлагийн пянзнаас дутахааргүй болсон.

Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан сонсогчдынхоо сэтгэл ханамжийг өндөр байлгахад бүх хүчээ дайчлахад бэлэн маш сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн бид ирэх оны эхэнд шинэ цомгоо гаргахаар бэлтгэл ажлаа эхэлсэн. Хүнд металл чиглэлийн цомог байх болно" гэв.

180 граммын жинтэй, 500 ширхэг хэвлэгдэж буй тус пянзанд "Үүнээс хойш би", "Чөтгөр бид 2", "Аабан бээбэн", "Далд оюун ухаан", "Сэтгэл хөдлөнө", "Цаг хугацаа бүгдийг эмчилнэ", "Masturbation", "Нэргүй дуу" зэрэг уран бүтээл нь багтжээ. Пянз Монголд байгаа бүх пянзны дэлгүүрүүдээр худалдаалагдах юм байна.

Тоглолтод Нисванис хамтлагаас гадна энэ цаг үеийн рок хамтлагуудын төлөөлөл болсон "Madness", "The Lemons", "Булсара", "Growl of clown" "Rec on", "Аравт" зэрэг хамтлагууд болон бусад залуу үеийн төлөөллүүд оролцох учир энэ жилийн хамгийн сүүлчийн фестивалийн хэмжээнд зохион байгуулж буй амьд хөгжмийн тоглолт болно гэдгийг хамтлагийн ахлагч онцлон хэлж байв. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.