| | USD/MNT 0₮

ЦЕГ:Цагдаагийн хошууч Д.Нямрагчаа хууль бусаар томилогдсон нь "ташаа мэдээлэл" гэв

Хууль бусаар томилогдсон цагдаагийн хошууч Д.Нямрагчаа эмэгтэй алба хаагчаа дарамталсан талаарх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ хэвлэлийн албанаас тус мэдэгдлийг гаргажээ:

Энэ талаар тодруулахад "Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Нямрагчаа нь мөрдөн байцаах албаны чиглэлээр мөрдөгч, ахлах мөрдөгч, мөрдөн байцаах тасгийн дарга зэрэг ажил, албан тушаалд тасралтгүй 13 жил ажиллаж байгаад тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргын ажлаас Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмаар дэвшин тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар томилогдон /нэг жил гурван сар/ одоог хүртэл ажиллаж байна. Тухайн сайтын нийтлэл нь алба хаагчийг томилогдоод нэг сар гаруй болж буй, одоогийн шинэ удирдлага гэнэт томилсон, энэ нь хууль зөрчсөн гэх утга агуулсан нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.