| | USD/MNT 0₮

Автомашин угаалгын газруудад 2024 оноос ЦЭВЭР УС НИЙЛҮҮЛЭХГҮЙ

Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр "Бидний гаргасан дүгнэлтээр барилгын 10 компани ганцхан сарын дотор 2 сая метр куб усыг шавхан зайлуулж байна. Гэтэл Ус сувгийг удирдах газар жилд 48 сая метр куб усыг Улаанбаатарт нийлүүлдэг. Хотын хагас сар хэрэглэх усыг аравхан компани зайлуулж байна. Иймд эдгээр компаниудад газар доорх усыг ил гаргаж байгаа учраас усны ашиглалт гэж үзэж их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Мөн нэгэнт төлбөр төлөөд усаа ил гаргасан бол тэр усаа ашиглах боломжийг гаргах хэрэгтэй.

Цаашдаа барилгын компаниуд дүгнэлт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулбал усыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж төлбөр, торгууль, хохирол нэхэмжилнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа машин угаалгын газруудад цэвэр ус нийлэхгүй байя гэсэн зарчимтай байгаа.

Улаанбаатар хотод байгаа 600,000 гаруй автомашин сард нэг удаа угаалгадаг гэж бодвол нэг машиныг 250 литр орчим усаар угааж байгаа. Иймд машин угаалгын газрууд сарын дотор 2 сая метр куб хөрсний ус зайлуулж буй барилгын компаниудаас ус авах бүрэн боломжтой" гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.