| | USD/MNT 0₮
Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 13-ны өдөр кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаагийн ахлах мөрдөгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр их хэмжээний авлигал авсан талаарх мэдээллийг манай сайт онцлон хүргэсэн. Уг асуудлыг ЦЕГ аас ажлын хэсэг гарч шалгалтын ажил явуулж олон нийтэд “авлига авсан нь одоогоор тогтоогдоогүй” байгаа гэсэн мэдээллийг хийсэн. Тэгвэл манай сайтын мэдээллийн мөрөөр мөрийтэй тоглоомчдоос их хэмжээний авлига авсан Г.Тэмүүлэнгийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлжээ. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
“Цагдаагийн дэд ахмад Г.Тэмүүлэнгийн хэргийг цагдаагийн байгууллага дотроосоо илрүүлээд тухайн шалгалтын явцад авлигалын гэмт хэргийн шинж агуулагдсан байсан учраас манай байгууллагад харъяаллаар шилжээд ирсэн байгаа. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа. Ер нь тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын гомдол мэдээлэл АТГ дээр ирээд шүүхрүү шилжүүлээд шүүх холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдол манай дээр бол байдаг” гэлээ.